
Трэйш метал буюу хүнд металын энэхүү төрөл нь түргэн темп түрэмгий шинж чанар бүхнийг багтаасан урсгал бөгөөд трэйш дуунууд нь ихэвчлэн түргэн цохилтот болон доод өнгөний гитарын ритм давхар буюу түргэн давтамжит цохилт бүхий бөмбөр зэргийн тоглолт, үхэл нийгмийн ёс бус байдал бүдүүлэг ширүүн үгсээр илэрхийлэгдсэн шүлэгнээс бүтсэн байдаг.Энэхүү төрөлд "4 том" гэж нэрлэгдэх Anthrax , Megadeth, Metallica, Slayer хамтлагууд нь 1980 оны эхээр энэхүү урсгалыг үүсгэж хөгжүүлэн анх олноо түгээмэл болгож байсан байна.
1970 оны сүүлч 1980 оны эхээр хэсэг тооны хамтлагууд "Их Британы Шинэ хөгжмийн давалгаа"-г өөрсийн уран бүтээлийн бүрэлдэхүүнд оруулж шинэ урсгал жанр үүсгэн хөгжүүлэх явцдаа панк рок болон хардкоор урсгалаас ангид бөгөөд ялгаатай нэгэн жанрыг үүсгэсэн нь өнөөгийн бидний трейш метал юм.Энэхүү жанр нь спиид металаасаа илүү түрэмгий бөгөөд давшингуй болсон нь трейш метал гэгч нь хүнд металын нэгэн том төрөл угтаа нэгэн хөгжмийн жанр болохыг нь илтгэж өгч байсан байна.Трейш металыг дээр дурьдсан Anthrax, Megadeth, Metallica, Slayer гэх 4 хамтлаг жинхэнэ байгаа чигээр нь олонд хүргэж өнөөг хүртэл хөгжүүлж өгсөн гол төлөөлөгчид нь юм.
Одоогоор 32 гаруй улсад энэхүү жанраар тоглодог хамтлагууд байдаг бөгөөд эдгээрээс олонд танил болсон хамтлагууд нь:
Sepultura
Kreator
Sodom
Susperia
Hell Hammer

No comments:
Post a Comment